Ж.Болд хоёр дахь удаагаа ЦЕГ-ын даргаар томилогдлоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Ж.Болдыг дахин томилжээ.

 

Тэрээр 2020 оны долоодугаар сард Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон бөгөөд 2023 онд   өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байжээ. Улмаар Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилогдсоны дараа түүний зөвлөхөөр ажиллаж байжээ.

Тэрээр Хэнтийн уугуул бөгөөд   Ерөнхийлөгч  У.Хүрэлсүхтэй ойр нэгэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрээр 2017 онд У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайд болоход Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдож байсан бол  2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байжээ. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд Ж.Болдод хошууч генериал цол олгож байв.

ЦЕГ-ын даргаар хоёр дахь удаагаа томилогдож буй ЦЕГ-ын дарга Ж.Болдын намтар

  • 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
  • 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
  • 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
  • 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
  • 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
  • 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
  • 2021-2023 онд ЦЕГ-ын дарга

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn