Г.Занданшатар:Үнэхээр нүүрсний хулгайтай тэмцэх нь эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай асуудлыг өргөн барьсан гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэх гурван үндэслэл өргөн барьжээ.

Нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ  “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж хэлээд, улмаар  албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн.

Ингэхдээ   Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг эхлээд  УИХ болон   Ерөнхийлөгчид танилцуулах процессын алдааг зөрчсөн гэж үзжээ.

Харин Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд Г.Занданшатар дараах тайлбарыг хийв.

Г.Занданшатар:

Би Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХийн сайдыг чөлөөлж томилох саналаа олон нийтэд мэдээлсэн.  Есдүгээр сарын 30-ны өдөр. Энэ бол Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа шийдвэрээ олон нийтэд танилцуулж байгаа хэлбэр.  

Харин дэг, процесс зөрчигдөөд одоо хүртэл энэ асуудлыг УИХ хэлэлцэхгүй байгаа.

Хэн нэгнийг яллахын тулд биш. ХЗДХийн сайд бол улсын прокурор, яллагч биш. Харин нүүрсний сонсголыг зохион байгуулсан мэдээлэлтэй хүн учраас  нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг бодитой хийж, хар, цагааныг дэнсэлж, үнэн зөвийг нь олж, нэр төрөө цэвэрлэх боломжийг нь  олгох хэрэгтэй байна.

Үнэхээр  нүүрсний хулгайтай тэмцэх нь  эдийн засгийн зайлшгүй шаардлага болоод байна.

Өнөөдөр Монгол улсын эдийн засаг үндсэндээ нүүрсний эдийн засаг болсон. Нүүрснээс экспортоос бүх зүйл хамааралтай.

Тэгтэл тэр нүүрсэнд нь байгаа хулгай зэлгий бүх шатанд  эдийн засгийг доройтуулж байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм. Ийм учраас  хэрэг дээрээ нүүрийг нь ил болгочихоод доторх гэрээнүүд нь ил тод болоогүй байсныг Засгийн газар  ил тод болгосон.

Дэнслэх боломж олгож, бодитой ил тод болгож,  олон нийтээр хянуулж байгаа шийдэл.

Ил тод байдал бол авлигатай тэмцэх хамгийн зөв шийдэл гэж би үздэг.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn