
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар хэвлэлд ярилцлага өгөхдөө УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг хяналтын байгууллагаараа хэлэлцэнэ гэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясланг нүүрсний хулгайтай холбон, улмаар хүн амины хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэрээр энэ тухай МАН-ын даргыг сонгох Бага хурлын өмнө ярьсан нь тус намынхны хувьд анхаарал татсан явдал юм.
Тэрээр,
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудал МАН-ын Бага хурал дээр яригдсан гэдгийг УИХ-ын гишүүн, тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар ярьжээ.
Тэрээр “Ганцхан энэ удаагийн Бага хурал дээр ч биш, өмнөх Бага хурал дээр ч яригдсан. Одоо манай Бага хурлын зарим гишүүд нэлээн ширүүн үг хэллээ.
Өмнөх Бага хурал дээр Энхбаяр гишүүний гаргаж байгаа үйлдэл нь намын гишүүний ёс зүйд нийцэхгүй байна. Тийм учраас хяналтын байгууллага энэ дээр анхаарал хандуулж,
тодорхой арга хэмжээ аваач ээ” гэдэг зүйлийг хэлсэн. Б.Энхбаяр УИХ-ын гишүүн учраас, бас хувь хүнтэй холбоотой асуудал учраас би тэгэж ач холбогдол өгөөгүй.
Тэгээд саяын Бага хурал дээр над руу бол нэлээн одоо хатуу шаардлагыг тавьж байна.Та ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс болж наад хүн чинь дэндүү увайгүй үйлдлийг гаргалаа. Парламентын гишүүн байж олон нийтийн цахим сүлжээнд болон хэвлэлд огт нотлогдоогүй зүйл ярьж, нэгнийхээ нэр хүндэд халдаж, цаашлаад энэ нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа учир энэ хүнийг намаасаа хөө гэдэг зүйлийг бол ярьсан.
Манай туршлагатай парламентч, манай намын ахмад гишүүн, Хууль зүйн сайдыг их олон жил хийсэн Цэндийн Нямдорж гуай надтай хувьчилж уулзаад, “Энхбаяр гишүүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Хэрвээ хариуцлага тооцож чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлээд танай Хяналтын ерөнхий хороо татан буугдсан нь дээр байх аа” гэсэн.
Намын дүрэм дээр энэ асуудлыг тодорхой тусгасан байдаг. Илтэд ёс зүйн зөрчил гаргасан бол хөөх буюу гарсанд тооцох бүрэн эрх нь бий.
Б.Энхбаярыг намаас хөөх шаардлагаа бол хангасан, бараг хэтэрчихсэн болов уу гэж бодож байна.
Манай хяналтын байгууллага 21 гишүүнтэй. Асуудал, гомдлоо хэлэлцэнэ.
Бид хамтын шийдвэр гаргах учраас урьдчилж дүгнэж, би одоо шийдвэр гаргаж байгаа мэт ярьж болохгүй. Тэр 21 хүн бас өөрсдөө бүгд байр сууриа илэрхийлээд явна.
Өнөө өглөө би нэг мэдээлэл авсан нь зуу гаруй гишүүдээс гарын үсэг ирж байгаа юм байна гэж ойлгогдсон. Б.Энхбаяр гишүүнтэй холбоотойгоор намаас хөөх шаардлагыг Хяналтын ерөнхий хороонд Бага хурлын гишүүдээс ирүүлэх гэж байгаа юм байна гэж ойлгосон.
Ер нь Б.Энхбаяр гишүүн чухал царай гаргачихаад кино ярьж байгаа юм шиг юм их ярих юм. Жишээ нь, УИХ–ын дарга Амарбаясгалангхүн амины хэрэгт холбоотой байж магадгүй гээд л асуудлыг жигтэйхэн чухал царай гаргаад л яриа биз дээ. Тэгсэн тэр Бага хурал дээр чинь Нямдорж дарга гар гарч ирээд тэр хэргийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчихсөн шүү дээ. Ямар ч холбоогүй юм байна аа гэдгийг.