
Өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Хөбэй мужийн Жанбэй хошууны Жанчхүүгийн даваанд байрладаг Монгол-Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын цогцолборт зочилж, амь үрэгдсэн дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн.
Ерөнхийлөгчтэй хамт цэцэг өргөж буй зочдын дотор УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд нар байсан нь сошиалд олон хүний эгдүүцлийг хүргэж, хэл ам болсон.
Тэднийг яагаад уг ёслолын ажиллагаанд оролцсон тухайд ГХЯ-наас тодруулахад, “БНХАУ-ын талаас Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь урьсан. Энэхүү урилгын дагуу нэр бүхий хүмүүс уг үйл ажиллагаанд очиж оролцсон” хэмээсэн юм.