Moody’s-ийн тооцоолсноор, Америк өрхийн зардал тарифын улмаас жил бүр 1300 доллар нэмэгдэнэ

АНУ-ын шинэ засгийн газар олон орны эсрэг “тарифын шийдэм” далайж, “Америк эн тэргүүнд” гэсэн бодлого баримталж эхэлсэн нь эдийн засаг, худалдааны салбарт олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн шүүмжлэлд өртсөөр байна.

Хятадын CGTN-ний нийтэлсэн дэлхийн олон удаагийн санал асуулгын дүнгээс үзэхэд, АНУ бусад улс орнуудад татвар ногдуулах нь АНУ-ын эдийн засагт дорвитой өсөлт авчрахгүй, харин ч сэргэж буй дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх болно гэж санал асуулгад оролцогчид үзжээ.

АНУ-ын засгийн газраас бусад улс орнуудад татвар ногдуулсны төлбөрийг эцсийн дүндээ хэрэглэгчид өөрсдөө төлж, уламжлалт холбоотнуудтайгаа харилцах харилцаанд хагарал гарч болзошгүй аж.

Moody’s-ийн тооцоолсноор, АНУ-аас Хятадад ногдуулах гаалийн татварын зардлын 92 хувийг Америкийн хэрэглэгчид өөрсдөө хариуцаж, Америкийн өрхийн зардал тарифын улмаас жил бүр 1300 доллар нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор санал асуулгад оролцогчдын 61 хувь нь үзэхдээ, АНУ-ын тарифын бодлого тэдний амьдралд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

АНУ-ын гаалийн татварын арга хэмжээг эсэргүүцэхийн тулд олон орон хариу арга хэмжээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дэлхийн хэмжээнд “худалдааны дайн” дэгдэж эхлээд байна.

АНУ-ын худалдааны саад тотгор нь дэлхийн эдийн засагт ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж Европын орнуудын санал асуулгад оролцогчдын 53.8% нь үзсэн байна. АНУ-ын шинэ засгийн газрын онцолсон “Америк эн тэргүүнд” гэх үзэл баримтлал нь уламжлалт холбоотнуудаа үл тоомсорлож, тусгаарлах болно гэж санал асуулгад оролцогчдын 67% нь үзэж байгаа юм.

АНУ-ын шинэ засгийн газрын баримталж буй гадаад бодлого нь олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайллыг нь алдагдуулж байна гэж санал асуулгад оролцогчдын 65 хувь нь үзэж байна.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn