Гал түймрийн улмаас Лос Анжелес хотод 10 хүн амиа алдаж, нийт түймрийн 5 хувийг цурманд оруулжээ

Ой хээрийн түймрийн улмаас Лос Анжелес хотод багадаа 10 хүн нас барж, 10 мянга гаруй байшин барилга шатжээ. Амиа алдсан иргэдийн цогцосыг таниулах ажил үргэлжилж байна.

Тухайн бүс нутгийн хэмжээнд салхины хурд өндөр, хуурайшилттай байсан нь гал түймэр хурдацтай тархахад нөлөөлж байгааг албаныхан онцолж байна. Одоогоор түймэр гарах болсон шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Харин Калифорнийн Гал түймрийн албаны ахлах Дэвид Акунагийн хэлснээр тус бүс нутгийн хэмжээнд гарч буй ой хээрийн түймрийн 95 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой байдаг гэжээ.

Даатгалын компаниудаас энэ удаагийн гал түймэр нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй ой хээрийн түймэр болох эрсдэлтэй хэмээн тооцож буй бөгөөд даатгалын хохирол 8 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах хэлтсээс мэдээлснээр нийт 36 мянга гаруй акр талбай гал түймэрт өртсөнөөс 5 хувийг нь хяналтандаа аваад байгаа аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn