18 тэрбумын ваучер зэрэг Соёлын салбарын төсөв хасагдахгүй

Засгийн газраас 2025 оны төсвийг дахин боловсруулахдаа Ч.Номин сайдын багцаас 18.3 тэрбумын соёлын эрхийг бичиг зэрэг тодорхой төсвийг хасаж, УИХ-д өргөн барьсан юм.

Тодруулбал,

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн 8.2, 8.3 болон 8.4 дэх хэсгийг буюу соёлын эрхийн бичгийг хүчингүй болгох
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3.2, 5.3.9 дүгээр заалт, Кино урлагийг дэмжих тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг буюу Кино урлагийг дэмжих зардлыг хүчингүй болгох зэргээр шинэчилсэн төсөвт тусгагджээ.

Тэгвэл өнөөдрийн/2024.12.06/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд соёлын эрхийн бичиг, Кино урлагийг дэмжих сангийн зардлуудыг хасахыг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлж, санал хураалтаар дээр дурьдсан төсвүүдийг хасахыг гишүүдийнх дийлэнх дэмжсэнгүй.  УИХ-ын индэр дээрээс хамгийн их эсэргүүцэж байсан Ж.Баярмаа нарын гишүүд ч өнөөдөр эсрэгээрээ санал өгөв. Ийнхүү олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй соёлын салбарын төсөв хэвээр үлдлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn