Иргэдэд өндөр цалинтай тогооч, тээврийн жолоочийн ажил амалсан зар мэдээний дагуу бүртгүүлж, хил давах тохиолдол гарч байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг мэдээллийг гаргасан. Мөн зарим иргэдийг нутаг буцаах арга хэмжээг авсан.
Ер нь “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэдэг нэрийн дор залилан луйварын шинжтэй, цэргийн тусгай ажиллагаанд татан оруулж байна гэдэг асуудал өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Гадаад харилцааны яамнаас энэ асуудлаар тодорхой мэдээллийг авч, 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээллийг түгээсэн.
Тодруулбал, ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын нийгмийн сүлжээн дэх хуудас болон ГХЯ-ны Консулын газрын вэб сайтаар дамжуулан нийтэлсэн. Тухайн иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ-наас тогтмол холбоотой байна. Бид аль болох богино хугацаанд асуудлыг шийдэхээр ажиллаж байна. ГХЯ-ны чухал чиг үүрэг бол хилийн чанад дахь иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах байдаг” гэлээ.

