Энэ сарын 4-нд Увс аймгийн ИТХ хуралдаж, АН-ын бүлгийн саналыг хэлэлцэж аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулсан. Энэхүү шийдвэрээ Ерөнхий сайдад уламжлахаар болсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дээрх тогтоолыг хуулийн хугацаанд хянаад хүлээн авах боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн байна.
Засаг дарга Э.Насанбатыг Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн хуурамч дипломтой мөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудалд нэр холбогдсон хэмээн ийнхүү огцруулахыг аймгийн ИТХ-ын олонх шийдээд байсан.
Энэ бүхний цаана Увсын “баастай бурхан” Б.Чойжилсүрэн байгаа гэх яриа дуулдаж байсан ч энэ удаа Засаг дарга огцорсонгүй.
