УИХ-ын дарга С.Бямбацогт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэв

Өчигдөр Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн тэргүүний үүргийг дараагийн Ерөнхийлөгч сонгогдож, тангарагаа өргөх хүртэл гүйцэтгэхээр болсон.

Өмнө нь ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчдийн тоонд тэрбээр багтсан. Тэгвэл энэ удаа С.Бямбацогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” гэдгээ хэмээжээ.

Ийнхүү 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй улстөрчдөөс нэг нь нэр дэвшихгүйгээ илэрхийллээ..

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn