УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ.
Санал хураалтад 18 гишүүн оролцсоноос 14 нь Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож, тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.
