Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
У.Хүрэлсүх “Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд зарим нэг гэмт бүлэглэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг гутаан доромжилсон эрээ цээргүй үйлдэл хийж байна. Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг хүн. Иймд Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг нь ард түмний нэр хүндэд халдаж байна гэсэн үг. Ерөнхийлөгчийн нэр хүнд бол гадаад нэр хүндтэй мөн шууд холбоотой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүнд ноцтой гэмт хэрэгт холбож байна, ингэж болдог юм уу. Би хэсэг харлаа, ажиглаж явлаа. Хариуцлагатай албан тушаал.
Монгол Улсад хүн засагладаггүй, хууль засагладаггүй. Ардчилсан намын бүлэг үүрэгт ажлаа өгөөд, үнэн зөвөө тогтоолгох нь зүйтэй гэсэн. Үүнтэй санал нийлж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ. Ажлаа хүлээлгэж өгчихөөд жирийн иргэн болно.” гэлээ.
