Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас хос медаль хүртжээ

Тайланд улсын Паттаяа хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан гардан тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон сэтгүүлч Т.Цолмонсайхан өндөр амжилт үзүүлж, хос медаль хүртжээ.

Тэрбээр тус тэмцээний тулааны төрөлд ширүүн өрсөлдөөн дундаас алтан медаль хүртэж Азийн аварга болсон бол, өөрийгөө хамгаалах төрөлд мөнгөн медалийн эзэн болсон аж.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 23 орны 240 гаруй шилдэг тамирчид хуран цугларч, 58 жин болон ангилалд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Хос медалийн эзэн болсон Т.Цолмонсайхан нь хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй ажиллаж буй “CHECK MEDIA” агентлагийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд ийнхүү тивийн хэмжээний спортын том тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн нь энэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn