Батлах хамгаалахын сайд Д.Батлут хүсэлтээрээ сайдын албаа өгнө

Засгийн газар сайд нарыг халж, солих сураг дуулдсаар хэд хоносон. Тэгвэл өнөөдөр Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болжээ.

Д.Батлут “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮНДЭЭ ОЙР, ХҮНИЙГ ТӨВ БОЛГОЖ ажиллав.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье” гэжээ.

Д.Батлутын оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилно хэмээн яригдаж ирсэн билээ. Батлан хамгаалахын сайдаас гадна Ерөнхий сайд Н.Учрал танхимдаа 4-5 сайдын сэлгээ хийнэ гэсэн мэдээлэл ч байсаар байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn