ХХААХҮЯ-ны ТНБ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томилов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ХХААХҮЯ/-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Болорчулууныг томилжээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэн Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшиж байгаатай холбогдуулан  чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул дээрх томилгоог хийжээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Болорчулуун нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан юм.

2008 онд Тариалан эрхлэлтийн сангийн дэд захирал, 2010 оноос ХХААХҮЯ-ны Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны захирал, 2011 оноос ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн дэд захирал, 2015 оноос яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2020 оноос Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж ирсэн.

ХХААХҮ-ийн сайдын зүгээс салбарын ажил тасалдахгүй үргэлжлэх ёстой, шинэ хүн салбартай танилцаж цаг алдах ёсгүй хэмээн үзэж ийнхүү мэргэшсэн боловсон хүчнийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn