Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөл болон Засгийн газраас боловсруулсан төслийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны 5 дугаар сараас эхлэн боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.

Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.

Шинэчлэгдсэн хуулийн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль-д өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.

Хуулийн төслийг нэгтгэн УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсний дараа холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгүүд хийгдэх юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn