Эмчийн дүгнэлтэд үндэслэн ханиадтай 0-18 настай хүүхдэд нэг удаа 100 мянган төгрөгийн эм олгоно

Хүүхэд томуугаар өвчилсөн тохиолдолд өрхийн эмнэлгээс 100 мянган төгрөгийн үнэ бүхий эмийг нэг удаа олгох шийдвэр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2027 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0-18 насны хүүхэд томуугаар өвчилж, эмчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгээс 100 мянган төгрөгийн эмийг нэг удаа үнэ төлбөргүй олгодог байна.

Иргэдийн энэхүү 100 мянган төгрөгийн эмийг хэрхэн авах талаар мэдээлэл хомс байгаа юм.

Тэгвэл, иргэн таны 0-18 хүртэлх насны хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрсэн үед өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлж, оношлуулан улмаар эмчийн дүгнэлтэд үндэслэн эмийн эмчилгээ шаардлагатай гэсэн тохиолдолд эмээ авах ажээ.

Харин өрхийн эмнэлгүүдэд хуваарилах төсөв харилцан адилгүй бөгөөд тухайн өрхийн хүүхдийн тооноос хамаарч санхүүжилтийг олгодог байна. Томуугийн эмийн эмчилгээнд энэ жил нийт 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn