“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн жил БНХАУ-аас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулснаар нийслэлийн агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан гэж дүгнэсэн.

Тэгвэл энэ жил БНХАУ-аас дахин 280 мянган тонн коксжсон хөх нүүрсийг импортоор авах юм. Коксжсон хөх нүүрсний тээвэрлэлтийг өнгөрсөн жил хариуцан шуурхай тээвэрлэсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Эрээн өртөөнөөс коксжсон хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэж эхлээд байна.

Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд Эрээн өртөөнөөс 2 галт тэрэг буюу 100 вагон 4460 тонн хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэжээ. Коксжсон хөх нүүрсний тээвэрлэлтэд одоогоор 9 цуваа оролцож байна. Цаашдаа Эрээн өртөөнөөс 275,539 тонн хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэх бэлтгэл ажлаа “Улаанбаатар төмөр зам” ХНН хангаад байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn