Сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өнгөрсөн баасангаас бямба гарагт шилжих шөнө “Дэнс.мн” сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гомдлоор 48 цаг баривчилсан.

Тэгвэл өнөө өглөө 05.00 цагт баривчилгааны хугацаа дууссан тул Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд прокурорын байгууллагын саналаар сэтгүүлч Т.Шинэбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хурал болж шийдвэрээ гаргалаа.

Энэхүү шүүх хурлаар түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn