Орхон аймаг нийт нутаг дэвсгэрийнхээ хүлэмжийн хийн ялгарлыг тооцсон анхны аймаг боллоо

Орхон аймаг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэг алхам урагшиллаа.
Хүлэмжийн хийн тооллого нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд эрчим хүч, аж үйлдвэрлэл, хог хаягдал, хөдөө аж ахуй болон бусад холбогдох салбарын үйл ажиллагаанаас үүсэж буй хүлэмжийн хийн ялгарлыг тооцож, эх үүсвэр, хэмжээ, бүтцийн талаарх нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой ажил юм. Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүрээлэн буй орчинд ээлтэй ‘Ногоон хот’-ыг бий болгох” зорилтын хүрээнд, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуультай хамтран гүйцэтгэлээ.
Улсын хэмжээнд аймгийнхаа нутаг дэвсгэрийн нийт хүлэмжийн хийн ялгарлыг олон улсын аргачлалд нийцүүлэн тооцож, тооллогын нэгдсэн тайланг анх удаа боловсруулсан анхны аймаг боллоо.
Энэ нь “Ногоон хот”-ыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил боллоо.
Хамтран ажилласан хүн бүхэнд талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn