ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн энэ удаагийн ДАШТ-ий -63 кг-ын жингийн шигшээ 8-д ялагдал хүлээж дагах барилдаан руу шилжсэн.
Улмаар дагах барилдаанд Францын тамирчин дэлхийн 6 удаагийн аварга Кларисс Агбэгнэноуг юүко үнэлгээгээр ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Хүрэл медалийн төлөө Нидерландын жудоч Ван Лэсхоуттай таарч ялалт байгуулснаар ДАШТ-ий гурав дахь хүрэл медалиа хүртлээ. Ингэснээр хоёр өөр жингээс ДАШТ-ий хүрэл медаль хүртсан монголын анхны жудоч болж байна.
