УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдсан асуудлынхаа талаар өгсөн мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногоос үргэлжлүүлнэ. Гишүүдийн санаачилсан хуультай хамтатгаж хэлэлцэнэ. Ойрын хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудыг батлах чиглэл өгөгдсөн” гэв.
