УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Хоёр дахь өдрийн сонсгол 09.00 цагаас товлогдсон ч ирэх ёстой 29 гишүүнээс дөнгөж ес нь ирцээ бүртгүүлсэн буюу гишүүдийн ирц хангалтгүйн улмаас цуцлагдахад хүрлээ.
Өчигдөр буюу сонсголын эхний өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн” зэргийг хэлэлцэж, шинжээчийн дүгнэлтийг сонссон юм.
Ийнхүү УИХ-ын чуулган, байнгын хороод ирц хүрдэггүй байсан бол одоо бүр Сонсголын ирц хүрэхээ байлаа.
