Хотын дарга асан Х.Нямбаатарт АТГ-аас хэрэг нээн, яллагдагчаар татан шалгаж байна

Нийслэл хотын Засаг дарга асан Х.Нямбаатарыг өнгөрсөн хавар огцруулсан. Тэр үеэс хойш түүнийг тойрсон хөрөнгө мөнгөний асуудлуудын тухай олон нийт шуугисаар ирсэн.

Тэгвэл АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхлээд байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” хэмээх үндэслэлээр яллагдагчаар татжээ.

Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд шалгаж буй.  Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж цагдан хорьж байсан ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавиад байсан.

Мөн хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэж байв. Тэгвэл прокурорын байгууллагаас Т.Даваадалайд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn