Монгол Улсын хүнсний гол ханган нийлүүлэгч, газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймаг ургацын баяраа тэмдэглэж, “Сэлэнгийн Алтан намар” үзэсгэлэн худалдааг Сүхбаатар хотын Партизаны талбайд зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд аймгийн 17 сум, 6 тосгоны үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид оролцож, шинэ ургацын төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал, даршилсан бүтээгдэхүүн, мод, бут сөөгийн суулгац, гар урлал болон сумдын брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалж байна
Энэ жилийн “Алтан намар” нь Сэлэнгэ нутгийн тариаланч, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээл, арвин ургацыг олон нийтэд хүргэж, шинэ ургацын эрүүл хүнс, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэж буйгаараа онцлог. Энэ жилийн хувьд Сэлэнгэчүүдийн ургац арвин байна.
