Л.Энх-Амгалан “Их Засаг Кингс сургууль судалгаанд байсан нь үнэн. Гэхдээ тэр сургууль өөрөө татгалзсан. Татгалзсан сургуультай юу яриад байгаа юм бэ. Өчигдрөөс хойш Хотхоны бага сургууль хөтөлбөрт аль хувийн сургуулиуд санхүүжилт аваад байгааг шүүж үзэж байна. Ерөнхий сайдын хамаарал бүхий Их Засаг Кингс сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ хуучин файл байсан. Тухайн сургууль өөрсдөө хүүхэд авахаас татгалзсан учраас хамтарч ажиллахгүй. Өнгөрсөн хугацаанд Хотхоны бага сургууль, хотхоны цэцэрлэгүүд дээр төрөөс санхүүжилт авч байгаа Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс санхүүжилт авсан байна.Санхүүжилтийн дүнгээрээ 1.3 тэрбум төгрөг авсан байна.
Өчигдөр Л.Гантөмөр төрөөс хувийн сургуулиудад санхүүжилт өгөх нь буруу гэж ярьсан байна лээ. Ямар нүүрээрээ ийм ярилцлага өгч байгааг мэдэхгүй. Өөрийнх нь хамаарал бүхий “Глобал” сургууль төрөөс санхүүжээд л явж байгаа юм билээ шүү дээ.
Ардчилсан намын үе үеийн дарга нар нь төрөөс санхүүжилт авч болдог. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт гурван ээлжээр хичээл ордог гурван сургууль байна. Судалгаанд ороод сул байр байгаа. Үүнийг нь намар төсөвт суулгаж, тендер зарлаж, сургууль, цэцэрлэгүүдийг оруулж болох юм байна гэдгийг судалсны үр дүнд энэ төсөл хэрэгжсэн. Батлаагүй төсөв дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан юм шиг бичиж байгаа энэ алиа данзан зүйлээ зогсоогооч ээ” гэсэн юм.
https://www.facebook.com/LEnkhamgalan/videos/1786995178998682
