УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Гэвч өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц тааруу байснаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороод хуралдаж чадалгүй хойшилсон.
Тус байнгын хороод өнөөдөр хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж байгаагаа УИХ-ын дарга С.Бямбацогт онцоллоо. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “УИХ-ын намрын чуулган эхлэх болсон тул ээлжит бус чуулганыг өндөрлүүлж байна” гэдгийг мэдэгдэн, ийнхүү ээлжит бус чуулганыг хаалаа.
