АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр 09.00 цагаас хуралдаж байна. Тэд Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэх асуудалд байр сууриа нэгтгэн, улс төрийн шийдвэр гаргахаар хэлэлцэж байгаа гэлцэж байна.
УИХ дахь АН-ын бүлэгтээ уг асуудлаар чиглэл өгөх нь тодорхой ажээ. Улс төрийн зөвлөл хуралдаж дууссаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдана.
