Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн үргэлжилж байна. -48 кг-ын жинд МУГТ, Ази тивийн болон Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү барилдаж хүрэл медаль хүртсэн.
2024 оны Олимпын наадмаас хойш ээж болж спортоо түр завсарлаад байсан тэрбээр Монгол Улсад зохион байгуулагдсан “Улаанбаатар их дуулга” тэмцээнээс эхлэн олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн.
Б.Баасанхүү Олимпын наадмаас хойш эхний медалиа хүртлээ. Б.Баасанхүү нь хүрэл медаль хүртсэнээр дэлхийн чансааны оноогоо нэмэн 116-р байрнаас 51-т орж, 10-р сард зохион байгуулагдах ДАШТ-д оролцох эрхийн эзэн болжээ.
