Нийслэлд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг эрэмбэлэхэд ТЭЦ-5, олон түвшний уулзвар, дүүжин тээвэр “Сэлбэ хот” жагсжээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон хотын бусад удирлагууд Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа төслүүдийн талаар өнөөдөр  танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, түгжрэлийг сааруулах хүрээнд олон төсөл хэрэгжиж байгаа. Эрэмбэлхэд нэгдүгээрт, ТЭЦ-5 оржээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар өнгөрсөн хавар барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Нийтдээ 658.6 сая ам.долларын өртгөөр босно. Төлөвлөснөөр 2028 онд ашиглалтад оруулна.

ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангахаар төлөвлөгдсөн. Мөн хэрэгжүүлэх шаардлагатай төслийн хоёрдугаарт олон түвшний уулзвар, гуравт, дүүжин тээвэр, дөрөвт, “Сэлбэ хот” орон сууцжуулалт жагсчээ.

Улаанбаатар хотод өмнөх Х.Нмябаатар засаг даргын үед “Туулын хурдны зам” баригдаж эхлэх болсон ч ихээхэн эсэгүүцэлтэй тулгарч уг замын асуудал бүрэн хаагдсан билээ. Харин Хотын даргаар Б.Пүрэвдагва болсноосоо хойг хурдны замын трассыг өөрчилж тавих тухай ярьсан. Энэ удаа Б.Пүрэвдагва  “Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн” гэлээ.

Ингээд замтай холбоотой дараах асуудлуудыг ярилаа. Нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахад:

-нийтийн тээврийн сүлжээг сайжруулах,
-сургуулийн хүртээмжийг нэмэх,
-автозамын төлөвлөлтийг оновчтой шинэчлэх,
-дугуйн замыг уртасгах,
-ухаалаг камерын нэгдсэн хяналт
-их багтаамжийн тээврийг бий болгох зэрэг ажлыг төлөвлөж байгаа аж.

Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн иргэд ажил, хичээлдээ явахдаа 56 хувь хувийн автомашин, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Зорчилтын дундаж хурд 10.8 км/цаг болсон. Хэдхэн жилийн өмнөх нийтийн тээврээр зорчих хувь 50 орчим байсан. Одоо иргэд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэх болсон шалтгаан нь хүртээмж. Судалгаагаар гэрийнх нь ойролцоо 400 метрийн дотор автобусны буудал байвал нийтийн тээврээр зорчихыг сонгодог. Гэтэл нийслэлийн зарим бүсэд автобусны буудал нь 4-5 км-ын зайтай байна. Энэ тохиолдолд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэж байгаа.

Иймээс нийтийн тээврийн 16 шинэ чиглэлийг нэвтрүүлж, маршрутыг 27.3 км-ээр уртасгана. Мөн паркийг шинэчилж, цахилгаан 60 автобус оруулж ирнэ. Агаарын бохирдлыг 30 хувийг автомашин эзэлж байгаа тул цахилгаан машиныг дэмжинэ.

Түүнчлэн сургуулийн 50 автобус нэмж, сургууль хооронд явах боломжтой болгоно.

Нийтийн тээврийн шугам очихгүй байгаа хэсгүүдэд дунд багтаамжийн 46 автобусыг явуулна. Ингэснээр иргэн гэрээсээ гараад дунд багтаамжийн автобусаар яваад, төв зам руу хүрэх боломжтой.

Сурагчдын амралт болоход 45 хувиар түгжрэл буурч байгаа нь сургуулийн хүртээмжгүйгээс зорчилт хөдөлгөөн нэмэгддэгийг харуулдаг. Нийслэлд ерөнхий боловсролын 332 сургууль байгаа. Сууриар нь шийдэхийн тулд 84 сургууль шинээр барина. Ингэснээр 70 мянган суудлаар хүчин чадлыг нэмнэ. Түүнчлэн сургалтын чанарын асуудал чухал учраас чанартай сургалттай сургуулиудын салбар сургууль байгуулах чиглэлд ажиллана” хэмээсэн.

Харин автозамын хүртээмжийг хэрхэн сайжруулах, оновчтойгоор зохион байгуулах талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Зам барихдаа дөрвөн эрэмбийг харгалзана.

Нэгдүгээрт сургуультай ойр, нийтийн тээвэр явдаг замыг хамгийн түрүүнд барина.

Хоёрдугаарт дэд төвүүдийг холбосон торлог замыг барина. Заавал төв замаар яваад байхгүйгээр торлог замаар явж, ачааллыг бууруулах боломжтой.

Гуравдугаарт хотын орц гарч маш чухал. Улаанбаатарт баруун тийш гарах 22-ын товчоо л бий. Өөрөөр хэлбэл 16 аймаг руу гардаг мөртлөө ганцхан гарцтай. Маш эрсдэлтэй. Иймд баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн. Мөн зүүн тийш гарах гарцыг нэмнэ. Үүнээс гадна олон түвшний уулзваруудтай болно” гэлээ.

Энэ үеэр тэрбээр мөн  “Агаарын бохирдол ба шийдэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, нүүрс пиролизийн үйлдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Хотын захирагч Б.Пүрэвдагва хэлэхдээ “Манай улс ийм их нүүрстэй орон байж яагаад гаднаас хагас кокс аваад байгаа юм бэ гэж ярьдаг. Манай улсад хүрэн нүүрснээс хагас кокс гаргаж авах технологи нь байхгүй учраас жил бүр 288-300 тэрбум төгрөгийг зөвхөн хагас кокс импортолж авахад зарцуулж байгаа.

Энэ мөнгийг Монголд үлдээхийн тулд Багануур дүүрэгт нүүрс пиролизийн үйлдвэр барих шийдвэрийг энэ оны наймдугаар сарын 6-нд гаргасан. Одоо нийтдээ есөн ААН саналаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтын процесс явагдаж байна.

2028 онд үйлдвэр маань ашиглалтад орно. Энэ нь ганцхан нүүрс пиролизийн үйлдвэр биш хий гарна, 40 мВт-ын цахилгаан станцтай. Мөн Багануур дүүргийн 450 иргэн шинэ ажлын байранд орох боломжтой төсөл” гэв.

Хотын дарга мөн 28 хоног тэгш, сондгой дугаараар хязгаарласан тухай асуудлын талаар ярьсан. Тэрбээр “28 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхэд иргэд 14 хоногт нь автомашинаа ашиглах боломжгүй байсан. Энэ 14 хоногийн татварыг нь жилийнх нь татвараас хасна. Зам ашигласны төлбөрийг ИТХ-аар оруулан шийдэх бол өөрөө явагч буюу автомашины татварыг УИХ дээр хуульд заалт оруулж шийднэ” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn