Л.Өлзийсайхан: ҮХЦ-ээс АН-ын бүлгээс төсөвтэй холбоотой асуудлаар хандсан талаарх албан ёсны бичиг ирээгүй

Төсвийн хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй байхад УИХ-ын дарга С.Бямбацогт хүлээн авсан хэмээн АН мэдэгдсэн. Тус нам С.Бямбацогтыг уг асуудлаар шалгуулахаар ҮХЦ-д хандана хэмээн мэдэгдсэн. Гэвч одоогоор хандаагүй байгаа бололтой. УИХ-ын Тамгын газрын ЕНБД Л.Өлзийсайханаас энэ асуудлыг тодрууллаа.

“2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж, эдгээр төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий.

Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс Ардчилсан намынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь зүй ёсны асуудал гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн. Гэвч албан ёсны бичиг ирээгүй байгаа гэв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn