УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэллээ. Тэрбээр “Нийт 126 гишүүнээс 81 гишүүн хуралд оролцож байна. Миний бие хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долдугаар сарын байдлаар 7.6 хувиар өсч, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэ өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэмж болж, орлого болох чухал. Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг УИХ нэн даруй хэлэлцэж, ард иргэдэд ирж буй дарамтыг бууруулах, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Ээлжит бус чуулганыг нээлээ. Үдээс хойших хуралдаанаар 14.00 цагт хоёр асуудлыг хэлэлцэнэ. Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдана” хэмээв.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn