“Гацуурт”-ын босс Л.Чинбат орон нутгийн замд осол гаргасны улмаас таван тооны адуу үхэж, өөрөө гэмтсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын нэгний 23.00 цагийн орчимд Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт “Land Cruiser-300” маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцох үедээ замаар бэлчиж явсан таван адууг мөргөн, өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын улмаас хүний амь нас хохироогүй аж.
“Баян хүнийг балаг тойрохгүй” гэгч болж байна хэмээн олон хүн бичиж, ярьж байна. Өмнө нь тэрбээр мөн Сэлэнгэд “хүн дайрах” гэж хөөж байсан удаатай. Гэвч уг хэрэг нь шалгагдаж байна гэсээр мартагдсан түүх бий.
