Сагсан бөмбөгийн 5х5 төрлийн 2029 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд манай улсад болж, Монгол Улсын шигшээ баг D хэсэгт Тайланд, Вьетнам, Фижи улстай өрсөлдсөн.
Манай залуучууд баасан гарагт Вьетнамыг 98:64 тооны харьцаатай буюу 34 онооны зөрүүтэй хожсон. Мөн 8 дугаар сарын 30-нд Фижи улсын шигшээ багтай тоглож, 102:40 тооны харьцаатай буюу 62 онооны зөрүүтэй бут ниргэв. Т
Хэдий Тайландын шигшээ багт 69-66 харьцаатай хожигдсон ч манай баг 2-оор цааш шалгарч чадлаа. Урьдчилсан шатны дөрвөн хэсгээс шалгарсан нийт 12 баг арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл дараагийн шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргийн журмаар өрсөлдөнө.
Хоёр хэсгээс эхний дөрвөн байр эзэлсэн багууд тивийн аваргад оролцох эрхийн төлөө хүч үзэх чансаа өндөр 24 багийн тоонд багтаж улмаар эрхээ авсан 16 баг нь цомын төлөө өрсөлдөнө.
Тивийн аваргын урьдчилсан шатанд шууд өрсөлдөх эрхтэй 32 баг дээр эрхээ авсан зургаан баг нэмэгдэх аж. Монголын залуучуудын шигшээ баг “I” хэсэгт Гуам, Умард Марианы арлууд, Балбатай нэг хэсэгт оржээ. Харамсалтай нь Балбын шигшээ баг FIFA-гаас шийтгэл хүлээсэн тул энэ тэмцээнд оролцохгүй юм.
Улаанбаатар хотод болж тус хэсгийн эхний тоглолт монгол залуус Умард Марианы арлын хөлбөмбөгчдийг 7:0-ээр буулган авлаа. Ингээд есдүгээр сарын 6-ны өдөр Гуамын эсрэг тоглох тоглолтын үр дүнгээс хэсгээ тэргүүлэх эсэх нь тодорхой болохоор боллоо.
Энэ хэдэн тоглолтоос харахад Монгол улсын шигшээ багуудын залуус үнэхээр сайн формтой байна. Харин тухайн спортын холбоодын үйл ажиллагаа цаашид тэднийгээ хэр дэмжих тухайн спортуудыг хөгжүүлэхээр хэр далайцтай ажиллах бол гэдэг хүлээлт үүсч байна.
