Ойн хөнөөлт шавьжтай дроноор тэмцэж байна

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах зорилгоор ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 2,000 га талбайд хэрэгжиж байна.
Тэмцлийн ажлыг Bacillus thuringiensis var. kurstaki (Btk) биологийн бэлдмэл ашиглан, DJI AGRAS T50 дроноор гүйцэтгэж байна. Ингэснээр ойн сан бүхий их хэмжээний талбайд биологийн бэлдмэлийг зориулалтын дагуу жигд цацаж, хөнөөлт шавжийн тархалт, олшролыг бууруулах нөхцөл бүрдэж байна.
Хамтран ажиллаж буй байгууллагууд:
-Захиалагч: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Ойн газар
-Гүйцэтгэгч: “Монгол Уулын Ой” ХХК
Орон нутгийн хяналт:
* Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
* Сэлэнгэ бүсийн ойн анги
* Түшиг сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Гантогтох
Хөндлөнгийн хяналт: “Ашид Ананда” ХХК болон холбогдох байгууллагууд
Ойн экосистемийг хамгаалах, ойн сангийн эрүүл байдлыг хадгалах, хөнөөлт шавжийн тархалтыг хязгаарлах чиглэлээр энэхүү ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хяналтын дор хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn