Оюунцэцэг овогтой Танан гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэлд олон жилийн хугацаанд удаа дараа хүчирхийлүүлж, хүнд гэмтэл авсан хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрээр эмчилгээ, эрүүл мэндийн асуудал, амьдралын хэвийн байдал алдагдсан байдал болон сэтгэцэд учирсан хор уршгийг харгалзан үзэж, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр шаардаж байгаагаа илэрхийлжээ.
Өмнө нь буюу энэ оны эхээр “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрлийг найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж байжээ.
Харин Г.Энэрэл О.Танангийн тухай урт бичвэр сошиал хуудсандаа оруулжээ.
Реппер Г.Энэрэл:
Хувийн амьдралаа дэлгэн нийгмийн стрессд нэмэр болж, урт зүйл бичин та бүхнийг чилээж байгаадаа хүлцэл өчье.
Миний бие О.Танантай 2017 онд танилцаж, 2019–2024 оны хооронд үерхэж байсан. Тухайн үед миний харилцдаг байсан охины нэрийг барьж намайг нэг газар дуудахад нь очсон чинь тэр охин байгаагүй, оронд нь танихгүй хоёр охин зогсож байсны нэг нь Танан байсан. Анх тэгж танилцаж байлаа. Тэр цагаас хойш “Шөнө манай гэрт хүмүүс архи уугаад байна, би айгаад байна” гэх зэргээр дуудахад нь би баатар болох гээд очоод, шөнөжин гэрт нь орохгүй өглөө болдог байсан. “Ор” гэхээр ордоггүй байв. Гэрт нь хэн ч архи уудаггүй байсан юм билээ. Үүнээс хойш уулздаг болсон. Тухайн үед хүмүүс “Чи наад охиноо мэдэхгүй л байна даа” гэж сануулдаг байв.
2018 онд жирэмсэн болсон гэж надад хэлсэн ба тухайн үед түүнийг надаас өөр хүнтэй харилцаатай гэдгийг мэдээд би хариуцлагатай хандахгүй гэдгээ хэлсэн. Түүнээс болж өмгөөлөгч Батбаяр агсны охин Ариунзаяатай (тухайн үед найз нь байсан) нийлж, аавынх нь холбоотой мэдээллийн сайтуудаар “Паарнаас хүлж, хар тамхи хэрэглүүлж, хүчирхийлдэг” гэсэн худал мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнээс хойш би хүчирхийлэгч гэдэг нэртэй амьдарч байна.
Би айлын охины мууг үзэхийг хүсээгүй. Ирээдүй байгаа, цааш амьдарна, хүмүүс битгий муугаар хараасай гэсэндээ өөрийгөө өмөөрдөггүй байсан. Би өөрийгөө Тананг өөрчилж чадна гэж боддог байв. Надтай үерхэж байх хугацаандаа надтай үерхээгүй юм шиг гадуур залуучуудтай уулзаж, архидаж явдаг байсан. Тэгээд “За, үерхээгүй юм байна” гээд өөр хүмүүстэй уулзахаар хэрүүл болгож, миний эд хэрэгсэл, дуу бичлэгийн төхөөрөмжүүдийг маань эвдэлж гэмтээн, 2015 оноос 2020 он хүртэл хийсэн дуунуудаа хадгалж байсан зөөврийн хард дискийг маань түмпэнтэй ус руу дүрээд 6 давхрын цонхоор шидсэн. Би орцны үүдэнд гараад хартал юу ч үгүй хагарсан байсан. Дотор нь миний уран бүтээлүүд байсан юм. Одоо хүртэл бодохоор дотор харлаад байдаг. Тэгээд эмэгтэй хүн болохоор худлаа уйлаад л эрэгтэй нь буруутай болж үлддэг дээ.
2019 онд гарсан маргаантай асуудлын хувьд тухайн үед бид хамтран амьдарч байсан бөгөөд О.Танан амиа хорлох оролдлого хийж, 3 давхрын цонхоор үсрэх, хутга ашиглан өөртөө гэмтэл учруулахыг завдах, над руу барьж дайрах зэрэг оролдлого хийсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор би хутгыг гараас нь авч, цонхны тавцангаас холдуулах үүднээс өргөн буйдан руу түлхэх үед санамсаргүй байдлаар буйдангийн хатуу хэсэгт мөргөлдөж эгэм нь гэмтсэн. Уг асуудлаар БГД-ийн Цагдаагийн байгууллагад шалгагдсан бөгөөд О.Танан өөрийн хүсэлтээр гомдлоо эргүүлэн татсан. Үүнээс хойш энэ асуудлаар үргэлж шантаажилдаг болсон.
2019 онд ээжтэйгээ намайг Нарны замын “Миний Зах” сүлжээ дэлгүүрийн гадаа зодсон. “Эмэгтэй хүнд гар хүрэхгүй” гээд газар унан зодуулж байхад толгойг минь цементтэй хавсран дэвсэлж, дэлгүүрээс дөнгөж аваад машинд байсан хайруулын тавгаар зодсон. Ээж нь үргэлж над руу хутга барьж дайрдаг байсан ба нэг удаа бид хоёрыг унтаж байхад өрөө рүү орж ирээд заазуураар цавчиж, нуруу гэмтээж байсан. Мөн Танан нэг өдөр гэртээ орж ирэхдээ гэрийн бүх юм, миний зүйлсийг шалаар буулгаж тараагаад, гэрийн шалан дээр баас болон цустай хэрэглэсэн хэрэглэлийг хаясан байсан. Жонни Деппийн эхнэр орон дээрээ баасан гэдгийг би сонсоод “Ингэж баадаг хүмүүс байдаг юм байна” гэдгийг мэдсэн.
Эхлээд би хөдөлгөөнгүй зодуулдаг байсан. Дараа нь өөрийгөө хамгаалдаг болсон. Өөрийгөө хамгаалсан үйлдлүүд маань эмэгтэй хүнийг гэмтээсэн болж хувирдаг. “Салъя” гэхээр “Амиа хорлолоо” гэж байнга айлгана. “Байшингийн дээвэр дээр байна”, “Ийм эм уулаа”, “Хоолойгоо боолоо”, “Гараа зүслээ” гэдэг. Бас уулзахаар гараа баахан хутгаар зүсчихсэн байдаг байсан. Иймэрхүү асуудлаар цагдаа руу залан дуудлага өгөхөд цагдаа нар эрэгтэй хүнийг хамгаалдаггүй. “Асуудал тариад байгаа хүнтэйгээ ямар холбоотой вэ?” гэж асуухад “Үерхдэг найз охин маань” гэж хэлэхээр чи өөрийгөө хүчирхийлэгч болтол цагдаа битгий дууд гэж байгаа юм шиг, гэмтэл гараагүй бол эрэгтэй хүн заллаа гээд очихгүй гэдэг.
2022 онд О.Танан шөнийн цагаар над руу удаа дараа холбогдож, очиж авахыг шаардсаны дагуу очиход Корпорейт зочид буудалд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, өөр эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэр үед бид хоёр муудалцан, Танан пивоны шилээр миний толгой хэсэгт цохих үед би гараараа хамгаалж чигчий хурууны шөрмөсөө тасалсан (одоо миний чигчий хуруу хөдөлдөггүй). Мөн би бас согтуу, уураа барьж чадахгүй цохьсон нь үнэн. Харин Тананд эрүүл мэндийн ноцтой хохирол учирсан талаар эргэлзэж байна. Бид хоёр хамтдаа Гэмтэл орж, миний хурууг боолгосон.
2023 оны хэргүүд бол үнэхээр мэдэх юм алга. Иймэрхүү зүйлс болох нь миний хувьд энгийн үзэгдэл болсон байсан. 7 хоногт дор хаяж гэрт 2-3 удаа согтуу ирж агсан тавьж, О.Танан өөрөө биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан. Намайг шөнө унтуулж амраадаггүй байв. Би түүнээс зугтаагаад дүүгийндээ, найзындаа очиж тайван унтахыг хүсдэг байсан. Хаана байгаа газар мэдвэл хэдэн цагаар ч хамаагүй хэний ч хамаагүй хаалга нүдэн, гарч ирээд хэрүүл болдог. Энэ хавсралтаар нэг удаагийн явдлын бичлэг болох манай дүүгийнд шөнийн 02:00 цагт ирж хаалга бүтэн цаг зогсолтгүй нүдээд байсан болохоор би түүнийг зогсоохоор гарсан бичлэг юм.
2024 онд би үнэхээр залхсан. Би энэ амьдралыг бүтээх гэж зөндөө хичээсэн. Дажгүй залуу гараад ирэнгүүт Танан шууд алга болно. Гайгүй залуутай бааранд таараад шууд дагаад явж байгааг нь манай найзууд надад хэлдэг байсан. Тэгээд нөгөөх нь тоохгүй болохоор над дээр ирээд шантаажилна. Яагаад үгээр нь байдаг байсныг та бүхэн харж байгаа байх. Нийгэм яаж хүлээж авч байгааг. Бас би хайргүйдээ энэ бүхнийг тэвчиж ирээгүй. Надад үлдсэн сайхан дурсамж, мэдрэмж, хамт туулж байсан зүйлсүүд бий. Бид хоёрт сайхан үеүд бас байсан. Тананд бас сайн талууд зөндөө байдаг. Гудамжинд байгаа биеэ хамгаалах чадваргүй гөлөгнүүдийг гэртээ оруулж асрамжилдаг, маш гоё хоолойтой—би “дуулаач” гэж их гуйдаг байсан, бас надад мэдрүүлсэн нандин мэдрэмжүүдээр хөглөгдөж хийсэн дуунууд ч байгаа. Ийм нөхцөл байдалд орсонд маш их харамсалтай байна.
Хэл аманд орооцолдохыг хүсээгүй, ороогдсон ч тоохгүй байхыг хичээж, гэр бүл зохиогоогүй байсан болохоор “Би эр хүн, бүгдийг даван туулна” гэж бодон олон жил дуугүй байж ирсэн. Хэл амын нөгөө тавин хувийг нь өгч дэвэргэн, бүр газар авахуулахгүй байхыг оролдож ирсэн. Түүгээрээ ч би олон хэл амыг давж өдий хүрсэн. Би зоволгүй амьдарч үзээгүй болохоор зовлонг надад өгсөн миний хувь тавилан гэж ойлгон давж ирсэн. Бүх юманд сайн, муу үр дагавар байдаг.
Одоо би ингээд ялагч болох гэж үүнийг бичээд байгаа юм биш. Би өөрийн үйлдлээрээ бусдын амьдралд сөрөг үр дагавар битгий үүсээсэй гэсэн үүднээс маш олон жил өөр дээрээ гал авлаа. Би залуу ч байсан, хүчтэй ч байсан, ганц бие ч байсан. Одоо би зүгээр л ядарч байна. Дээрээс нь би гэр бүлтэй болсон. Энэ асуудал гэр бүлийн хүнд маань ямар хүндээр тусаж байгааг би харж байна. Би дахиж чадахгүй нь.
Бидний холбоо хэзээ ч тасраагүй, үргэлж надаас мөнгө нэхэж байсан. 2026 оны 7 дугаар сарын 12 хүртэлх хугацаанд миний бие О.Тананы шаардсан мөнгийг тухай бүр шилжүүлж ирсэн. Үүнд сургалтын төлбөр, өдөр тутмын хэрэглээ, согтууруулах ундааны зардал, мөн бусад өр төлбөрүүдийг барагдуулсан гүйлгээнүүд багтана. Өнгөрсөн хугацаанд өгсөн нийт мөнгөн дүн, холбогдох баримтууд дансны гүйлгээгээр нотлогдоно.
“Насанд хүрээгүй этгээд”-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн юм байхгүй. Насанд хүрсэн хүнийг насанд хүрээгүй хүн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй бөгөөд үүнийг зохицуулах хууль Монгол Улсад байхгүй байна. Танан 16 настай байхдаа намайг ямар ч бэлгийн сэдэлгүй байхад удаа дараа бэлгийн харилцааны сэдэл эхлүүлэн франц үнсэлт хийж, би бэлгийн хүчирхийлэл амссан, гэхдээ татгалзаж чадаагүй. Танан надаас гадна хэдэн хүнтэй бэлгийн харилцаатай байсныг би мэдэхгүй. Би анхных нь байгаагүй. Надтай үерхэж байх хугацаандаа миний мэдэхээр 5 эсвэл 6 хүнтэй явалдсан. Би тэд нарыг нь бариагүй, улаан цагаан гайхуулаад явдаг байсан. Нэг удаа утсыг нь үзэхэд нэгнээс нь ирсэн мессеж нь “Чи дээр гарахаараа галзууруулдаг шүү” гэсэн байсан. Тэгээд өөрөөс нь асуухад “Унтаж хэвтээгүй, Болдын дууны хийлийг тоглож өгөхөд нь уяраад хөтлөлцөөд хоносон” гэсэн. Эхэндээ энэ бүхэн надад маш хүндээр тусдаг байсан. Сүүлдээ өөр хүнтэй явалдах нь энгийн зүйл мэт надад санагддаг болсон.
Өөрийн болон түүний хувийн амьдралыг та бүхнээр шүүлгэхийг үнэхээр хүсээгүй шүү. Хохирогчийн байр сууринаас ярихыг ч хүсээгүй. Ийм байдлаар өөрийгөө бусдад харуулахыг үнэхээр хүсээгүй. Гэхдээ надад тохиолдсон бүхэн ийм л байна. Ойр дотнын хүмүүсээсээ уучлал гуйж байна. Миний найзууд болон ах дүү нар түүний энэ бүх үйл явдлуудыг гэрчилж, хажуунаас нь харж байсан болно.
Цаашид энэ асуудлаар олон нийтэд дахин тайлбар хийхийг үнэхээр хүсэхгүй байна. Холбогдох байгууллагын шийдвэрийг хүндэтгэн хүлээн авах болно.
Хүндэтгэсэн,
Г.Энэрэл” гэжээ.
Хэрвээ Г.Энэрлийн бичсэн үнэн бол эрэгтэй хүн ч бас гэр бүлийн болон сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн хүчирхийллийн хохирогч болж болдог гэдгийн тод жишээ болж . Нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос болоод эрэгтэйчүүд хохирсон тохиолдолд чимээгүй өнгөрөх, өөрийгөө хамгаалах эсвэл тусламж авахад илүү их саад бэрхшээлтэй тулгардаг.
Г. Энэрэл “Хуулийн байгууллага дээр очоод эрэгтэй нь л буруутан болдог” гэж бичжээ. Мөн тэрээр “өөрийгөө хамгаалсан үйлдлүүд маань эмэгтэй хүнийг гэмтээсэн болж хувирдаг” гэхчилэн бичжээ.
