КОП17 талуудын бага хурлын ногоон бүс дэх “Тэрбум мод” танхимд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хяналтад дрон ба хиймэл оюун ухаан ашиглах боломж” сэдэвт арга хэмжээ боллоо.
Арга хэмжээний үеэр зохион байгуулагчид дрон (UAV) технологи нь өргөн уудам нутагт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй, хурдан, зардал багатай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлов.
Дараах сэдвүүдээр илтгэл, туршлага хуваалцлаа:
Тэрбум мод хөдөлгөөний хэрэгжилтийг дрон болон хиймэл оюун ухаан (AI) ашиглан хянах нь — Masanori Onishi (DeepForest Technologies)
Дрон LiDAR ашигласан давтан хэмжилтэд суурилсан Монголын шинэсэн ойн улирлын нүүрстөрөгчийн өөрчлөлт — Ч.Бурмаа (Инженер геодези ХХК)
Мод тарихаас амжилттай нөхөн сэргээлт хүртэл: ойжуулалтыг дрон, AI ашиглан мониторинг хийх нь — Э.Жаргалдалай (Зайнаас тандах судлалын холбоо)
Монголын ойн салбарт Digital Twin технологи нэвтрүүлэх нь — Г.Оргилболд (Мөрч Вишн ХХК)
Арга хэмжээнд Ж.Алтангадас (Ойн газрын ахлах мэргэжилтэн) модератороор ажиллаж, олон улсын болон дотоодын оролцогчдын дунд Монголын ойн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломж, чиг хандлагын талаар үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хамтран нээлээ.
Ирээдүйд ойн салбар, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд дрон, хиймэл оюун ухааны технологийг улам бүр өргөнөөр ашиглаж, ил тод, үр дүнтэй мониторинг тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөж байна.
