Монгол, Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа шинэ шатанд гарна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир БНХАУ-ын Үндэсний Ой, Бэлчээрийн Газрын дэд захирал Жан Лимин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын байгаль орчин, ойн салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Уулзалтаар Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах ажил, хуурай бүсийн ойжуулалт, хамгаалалтын ойн зурвас, ус хэмнэх технологи, ойн мониторинг, судалгаа шинжилгээ болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Мөн хоёр тал цөлжилт, газрын доройтол, шороон шуурга, ой, хээрийн түймэр зэрэг хил дамнан нөлөөлөх сорилтыг хамтын хүчээр бууруулахын зэрэгцээ ойн хөнөөлт шавж, өвчний мониторинг, хамтарсан судалгаа, сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn