Дашрамд, гурван өдөр үргэлжлэх уг фестивалийн өдрүүдэд ямар урлаг соёлын арга хэмжээ болохыг хүргэж байна. Үүнд,
- Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
- Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
- Морьт харваа (Морьт харвааны талбай)
- Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
- Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
- Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
- Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)
- “Морин бөмбөг”-ийн тэмцээн явагдах аж.
