Өчигдөр Мөнгөний бодлогын хорооны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлын үеэр төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт “Зээл, мөнгөний үзүүлэлтийг авч үзвэл тогтвортой буурч, хэрэглээний болон бизнесийн зээлийн харьцаа боломжийн түвшинд ирсэн.
М2 буюу мөнгөний нийлүүлэлт бараг 27 хувь өссөнийг хүмүүс төв банк мөнгө хэвлэж байна гэж яриад байна. Төв банк нэг ч төгрөг хэвлэж, зах зээлд нийлүүлээгүй. Мөнгөний нийлүүлэлт нь экспортын өсөлтөөс шалтгаалж байгаа.
Банкны зээл хэдийгээр буурч байгаа ч мөнгө үржүүлэгчийн нөлөөг хязгаарлахын тулд заавал байлгах нөөцийн хэмжээг бага хувиар нэмэгдүүлсэн” хэмээн тайлбарлаж байв.
Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мөнгөний нийлүүлэлт 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөг буюу 26.6 хувиар өссөн гэж мэдээлсэн. Энэ өсөлтийн шалтгаан нь экспорт нэмэгдсэн явдал гэж Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн юм.
