Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг өнөөдрөөс энэ сарын 23-ныг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах юм.

2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна. Эдгээрээс 126,827 хүүхэд нь нийслэлд байгаа хэмээн БЕГ-аас мэдээлэв.

Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал:

2 настай – 27,832

3 настай – 31,303

4 настай – 32,002

5 настай – 35,690 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
-Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn