Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) албан ёсоор өндөрлөлөө.
Дэлхийн шилдэг сурагчид хуран чуулсан Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) Колумб Улсын Букараманга хотод амжилттай болж өндөрлөлөө.
Дэлхийн 90 гаруй орны 400 гаруй шилдэг сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн таван сурагч бүгд медаль хүртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөлөө.
Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид:
– Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
– А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
– М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
-Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
-Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль
Шигшээ багийн ахлагч (Г.Мөнхбаяр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор), М.Отгонбаатар (МУИС-ийн багш), М.Ганбат (Монгол Улсын Гавьяат багш)8 Р.Энхбат (ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн захирал), Н.Оюунчимэг (ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн багш), Э.Гүндалай, (Олонлог.exe сургуулийн багш) нарт шигшээ багийн сурагчдыг бэлтгэн, тив дамнан урт замыг туулж, багийн амжилтын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсанд нь Боловсролын ерөнхий газраас талархал илэрхийлжээ.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
