Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилсээр шөвгийн найман баг шалгарч үлдээд байна. Урд шөнө дэлхийн аварга Аргентин Африкийн “Фараон”-ууд болох Египеттэй маш хүнд тоглолт хийж арайхийн 3:2-оор хожлоо.
Тоглолт эхлээд 15 дахь минутад Египетийн Яссир Ибрахим мөргөж гоол оруулснаар тэргүүлж эхэлсэн. Дараа нь Египетийн хамгаалагч 16 дотроо алдаа гаргаж шүүгч торгуулийн цохилт заасан. Гэвч Месси цохисон ч алдав.
Хоёрдугаар үед ч “фараонууд” хожлын төлөө зүтгэн хоёр гоол хийсэн ч нэгийг нь хүчингүйд тооцсон.
79 дэх минутад Мессигийн дамжуулалтаар Кристиан Ромеро тооны харьцааг ойртуулж 2:1 болгов. 83 минутад Месси тооны харьцааг тэнцүүлсэн.
ДАШТ-ий 31 дэх тоглолтдоо оролцсон Месси энэ тэмцээнд найм, нийт 21 дэх гоолоо бичүүлж мэргэн буучдыг тэргүүлсээр явна. Тэр мөн 10 гоолын дамжуулалт өгснөөр Диего Марадонаг гүйцлээ.
Сэлгээнээс талбайд гарсан довтлогч Лаутаро Мартинесийн хоёр дахь гоолд оролцсон бол 90+2 минутад хожлын гоолын оновчтой дамжуулалтыг өгч Энцо Фернандес мөргөж оруулснаар 3:2 боллоо.
