Оюутолгойн гэрээнд ахиц гаргасан ч зээлийн хүүг ядаж 50 хувь бууруулж чадсангүй

Өчигдөр Монгол улсын Засгийн газар болон Оюутолгойн ордыг эзэмшигч “Рио Тинто”-гийн ээлжит хэлэлцээрийн сүүлийн өдөр байлаа. Өнгөрсөн хавар, зуны эхэн дунд сарыг дуустал үргэлжилсэн хэлэлцээрт бараг өчигдрийг хүртэл ахиц гараагүй байсан.

Тиймээс ч манайхан дээр доогүй бужигнасан.Зарим нь жагсаал, цуглаан хийж зэсийн баяжмал ачсан цувааны замыг хааж, зарим нь өдөр бүр сошиалд, хэвлэлийн бага хурлаар Оюутолгойн гэрээг зогсоох асуудлыг хөндөж байсан.

Эцtст нь уржигдар, өчигдөр Засгийн газрын сайд нар тухайлахад Сангийн сайд З.Мэндсайхан, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ингэж мэдэгдсэн. Г.Дамдиннямын хувьд “Зээлийн хүүг бууруулж чадахгүй бол Оюутолгойн гэрээг зогсооно” гэсэн юм.

Эцсийн мөчид тохиролцоо явагдаж хэлэлцээр амжиллттай дууссан. Манай талд гарсан ашгуудын тухайд менежментийн төлбөрийг бууруулах, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7.9 хувь болгож 2.6 нэгжээр бууруулсан. Ийнхүү 10.5 хувийн зээлийн хүү 7.9 хувь болоод байна. Мөн хүүг дахин эргэж харах дараагийн хэлэлцээрийг 7 жил биш, 3 жилийн дараа хийх боломжтой боллоо.

Эдгээрийн хүчинд уг хэлэлцээрээр 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наядаар нэмэгдүүлснийг Засгийн газар, Ерөнхий сайд Н.Учрал зарласан.

Тэр дунд бас нэг сайн мэдээ нь Оюутолгойн 34 хувийнхаа ашгийг энэ 2026 онд авахаар болсон явдал.

Тэгвэл олон хүн эдгээр мөнгө манай дансанд орсны дараа л баярлая гэлцэнэ. Асуудалд ойр хүмүүсийн хувьд зээлийн хүүг дор хаяж 50 хувиар бууруулж чадаагүйд харамсаж байгаа илэрхийлж байна.

Монгол улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж байгаа учир үүндээ таарсан хөрөнгө оруулалт хийх ёстой. Түүнийг нь “Рио Тинто” манайд зээлээд, тэр мөнгөний хүү нь ийм өндөр байгаа хэрэг л дээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn