“Чингис хаан”: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь олон улсын үзэсгэлэн Их Британид нээгдлээ

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд албан ёсоор нээлтээ хийжээ.

Чингис хаан Үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулж байсан аж. Уг үзэсгэлэн нь Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй бас нэгэн томоохон үйл явдал нэг.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон дэлгэн харуулах. Мөн нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэх юм байна.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn