Эрчим хүчнийхэн ажил хаях мэдэгдлээ Ерөнхий сайд болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүллээ

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 29-ний 08.00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа.

Тэд энэхүү мэдэгдлээ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаад хүргүүлээд байсан бол өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.

Эрчим хүчнийхэн мэдэгдэлдээ “Эрчим хүчний яам ажилт хаялт эхлэхээс өмнө тодорхой саналтайгаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуульд заасны дагуу ажил хаялт явагдах ба түүнээс үүдэн гарч болзошгүй аливаа эрсдэлийг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон ажил олгогчид хүлээхийг мэдэгдэж байна” гэсэн байна.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn