Пара таеквондогийн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ нар ААШТ-д түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй таеквондогийн тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр долоо дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр пара таеквондогийн төрөлд медальтнууд тодорлоо.

Пара таеквондогийн Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кгд “Парис-2024” паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав өрсөлдөж түрүүлсэн.  Тэрбээр аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойтай тулалдаж 2:1-ээр ялж нутгийн дэвжээн дээрээ алтан медаль зүүлээ.

Эрчүүдийн К44 буюу – 63кгд “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүлэв.  Манай тамирчин аваргын төлөө Дэлхийн иж бүрэн медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2:0-ээр ялж төрийн дууллаа эгшиглүүлэн Ази тивийнхээ зургаа дахь алтан медалиа зүүлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn