12,306 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэнэ

Нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн “Эхийн алдар” I, II зэргийн одонг ээжүүдэд гардуулж эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 12,306 ээж “Алдарт эх”-ийн одон авах бөгөөд тэдний хамгийн залуу нь 22 настай ажээ.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар II”, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар I” одонг тус тус олгодог.

Өнгөрсөн 2025 онд улсын хэмжээнд 14,480 ээж “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байсан бөгөөд энэ жилийн хувьд одон авах ээжүүдийн тоо өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn