Хотын даргаас Х.Нямбаатарыг чөлөөлөөд 8 хонолоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй.
Албан бус байдлаар хотын шинэ даргад НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нарын нэр яригдаж байна.
Өнөөдөр 10.00 цагаас хотын шинэ даргыг албан ёсоор тодруулах Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд эхлэх юм.
Харин маргааш 11.00 цагаас НИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх товтой байна.
