УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хуулийн төслүүдтэй холбоотой санал хураалт хийлээ. Түүний дотор Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 69.5 хувь нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцэслэн баталсан юм.
Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төсөл өмнө нь УИХ-аар ороод унасан учир Сэлбэ дэд төвийн төслийг хуулийн төслөөс хассан.
Ингэснээр Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг багтаасан”Гадаад зээлийн иашиглалтыг нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл батлагдаж буй нь энэ.
